Бидний түүх
Сайн уу, Намайг Нямлхам гэдэг, малчин айлын том охин. 2021 оны 10 сард би ээж болсон. Улаанбаатар хотын хамгийн бохирдолтой улиралд хүүгээ өсгөх шаардлага үүссэн учраас хөдөө, аав ээжийнхээ хажууд агаарт хүүгээ өсгөхөөр шийдсэн. Тэр мөчөөс эхлээд хүүхдэд агаар хичнээн чухлыг, хөдөө ямар сайхныг, сэтгэлзүйд ямар тухтайг ойлгосон. Бусадтай энэ мэдрэмжийг хуваалцая гэдэг сэдлээс “Малчин айлын дэргэдэх гэр түрээсийн үйлчилгээ” мэндэлсэн.
2022 оны 7 сард зуны үйлчилгээг эхлүүлснээс хойш 30 удаагийн ээлжээр 150 хүнд хөдөө маань хүрч бид 4 улирал дамнан үйлчилгээгээ үзүүлж малчин ахуй соёлыг түгээж байна. Нөгөө талаас малчин айлд нэмэлт орлого бий болох, нийгмийн харилцааг ойртуулах, хэвшмэл ойлголтыг өөрчлөх цар хүрээтэй хэрэгжиж буй томоохон төсөл юм.
Тэр ч утгаар 2023 оноос эхлэн хамтарч ажиллах малчин айлын тоог олшруулах зорилгоор үйлчилгээний стандартаа санал болгох, малчин айлыг сонгон шалгаруулах, үйлчилгээнд сургах, дадлагажуулах ажлууд хийгдэж байна.
