





Танилцуулга
Байршил
Байгаль орчин
Нэмэлт мэдээлэл
01
Гэр түрээслэх
Монгол айлын тохижилтоор бүрэн тохижуулсан гэрийг өдөр болон хоногоор түрээслэнэ. Түрээслэх хугацаанд танай гэр бүл малчин айлтай саахалт, хөрш айлууд боллоо гэсэн үг. Түрээслэгч гэр бүл өөрсдийн хэрэглэх хоолны материал, хоол хийх хэрэгсэл, хөнжил болон бусад зүйлсээ бэлдэж ирнэ.
02
Зочноо угтах
Хөдөө айлчлан ирж буй гэр бүлийг малчин айл халуун сүүтэй цайтай тосон угтана.
03
Ахуйгаа танилцуулах
Гэрээ түрээслэж байх хугацаанд малчин айлын ахуйтай танилцах, тайлбарлуулах, хамтарч хийж үзэж болно.
04
Цагаан идээ худалдаалах
Малчны хотноос түрээслэгчийн гарт сүү, сүүн бүтээгдэхүүн хүргэнэ. Улиралаас хамаарч сүү, тараг, өрөм, уураг, гүүний саам, айраг зэргийг худалдаална
05
Морь унах
Малчин айлын зөвшөөрөлтэйгээр морь унах боломжтой. Өөрийн болон хүүхдүүдийн аюулгүй байдлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.
06
Шинэ шөл гаргах
Хотоос ирж буй айлдаа шинэ шөл гаргаж, гэдэс чанах, гүзээний хорхог хийж үйлчилнэ. Энэ үйлчилгээ нь нэмэлт төлбөртэйг анхаарна уу.
Бүтээгдэхүүн
Гэр түрээслэх явцад анхаарах зүйлс
Түрээслэсэн хоногийн өдрийн 12 цагаас маргаашийн 12 цагийг 1 хоног гэж тооцно. Түрээслэсэн хоногын маргааш 11-12 цагт гэрээ хүлээлцэнэ. Гэрт байгаа эд хогшлыг эвдлэх, хохирол учруулсан тохиолдолд түрээслэгч нөхөн барагдуулна.
Түрээслэгч галын аюулгүй байдлыг хариуцна. /Гал түлэх, газ ажлуулах, шүдэнз зурах, зуухны ойр шатах зүйл байрлуулах зэрэгт.../
Түрээслэгч өөрийн болон хүүхдийн аюулгүй байдлыг хариуцна. /Морьноос хол явах, Үнээнд мөргүүлэхээс сэргийлэх, Нохойноос хол байх зэрэгт.../
БИДЭНТЭЙ НЭГДЭХ ҮҮ?
Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл? Форм бөглөх дургүй юу? Зүгээрдээ, бидэн рүү И-мэйл бичих, эсвэл утасаар холбогдоход л болно.
ОвогНэрУтасны дугаарИ-мэйл хаягБайршил

Hello Huduu
“Зүлэгэн дээр гэрээ бариад, Зүгээр л сайхан амьдрахсан” гэсэн хүсэл тэмүүлэлтэй гэр бүлүүдэд гэрийг нь бэлдлээ. Hello huduu-г зорьж хөдөө л мэдрэх боломжтой хуучны мэдрэмжүүдээ эргүүлэн аваарай.
Биднийг дагаарай
Бидэнтэй холбогдох
Имэйл: Hellohuduu@gmail.com
Утас: 95000070
© 2023 HELLO HUDOO - БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН
Privacy and Policy